Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-09-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны ажилтнуудын “Мэргэжлийн ур чадварын уралдаан” зохион байгууллаа

Тус шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу шүүхийн захиргааны ажилтнуудын ажил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлан гаргасан журмуудын хэрэгжилтийг сайжруулах, хувийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, илтгэх чадварыг дээшлүүлэх, шилдэг ажилтныг шалгаруулан шагнаж урамшуулах зорилгоор тус шүүхийн захиргааны ажилтнуудын дунд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр "Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг зохион байгууллаа.

Уг уралдаанд нийт шүүхийн захиргааны ажилтнууд идэвхтэй оролцсон бөгөөд дөрвөн үе шаттай зохион байгуулсан. Үүнд: Нэгдүгээрт нөхөх болон сонгох тест, хоёрдугаарт өгөгдсөн сэдвийн дагуу "ЭССЭ” бичих, гуравдугаарт "ЭССЭ”-гээ илтгэх ур чадвар, дөрөвдүгээрт 10 хуруугаар хурдан бичих чадвар зэрэг болно.

Уралдааны дүн гарахад тэргүүн байранд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Ганчимэг, дэд байранд Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм, гутгаар байранд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, тусгай байранд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Т.Чулуунхүү, мөн Завхан аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн нар шалгарлаа.
 
 
 
 
 
 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 689   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930