Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-09-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр баталсан "Нээлттэй өдөрлөг” зохион байгуулах тухай удирдамжийн дагуу 2018 оны 09 сарын 21-ний өдөр шүүхийн захиргааны ажилтнууд, эвлэрүүлэн зуучлагч нар Улиастай сумын Баруун бүсийн худалдааны төвийн түрээслэгчид болон Улиастай сумын иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн 10-н үр дүнгийн талаар мэдээлэл мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, нийт 47 иргэнд зөвлөгөө өгч, 60 гаруй иргэдэд танилцуулга, гарын авлага, боршур, зэргийг тарааж ажиллалаа.

Мөн нээлттэй өдөрлөгийн үеэр шүүхүүдийн танилцуулга, шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн шинэтгэлийн 10-н үр дүнгийн тухай богино хэмжээний шторкуудыг иргэд олон нийтэд хүргэлээ.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 766   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930