Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-06-2015, 15:59   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбооны бүх гишүүдийн ээлжит хурал болж өнгөрлөө.

Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбооны бүх гишүүдийн ээлжит хурал 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр болж өнгөрлөө. Тус хурлаар холбооны Тэргүүн Н.Дагва, Гүйцэтгэх захирал Д.Энхбаатар нар ажлын тайлангаа танилцуулж, холбооны дүрэмд заасны дагуу удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал болон холбооны тэргүүний сонгуульт хугацаа дууссан тул тэдгээрийг шинээр сонголоо. Удирдах зөвлөлийн гишүүдээр:

·Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан /Холбооны тэргүүн/;

·Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Санчир /Холбооны гүйцэтгэх захирал/;

·Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун;

·Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн туслах А.Мөнх-Өлзий;

·Дүүргийн эрүүгийн хэргийн ахнан шатны 1 дүгээр шүүхийн нягтлан бодогч М.Мөнх-Эрдэнэ;

·Төвийн аймгийн шүүхийн тамгын газрын дарга асан, өндөр настан С.Бямбаа;

·Сум дундын 6 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн тамгын газрын дарга Д.Сувд;

·Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд;

·Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбат нарыг тус тус сонгосон.

Хяналтын зөвлөлийн гишүүдээр:

·Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн тамгын газрын дарга Д. Болор;

·Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн тамгын газрын дарга Э.Батмөнх;

·Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн нягтлан бодогч Д.Байгалмаа нарыг тус тус сонгосон.

Мөн тус хурлаар:

Ø Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбооны үйл ажиллагааг цаашид идэвхжүүлэх, гадаад харилцааг сайжруулах;

Ø Шүүхийн тамгын газар дахь салбар хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах;

 

Ø Холбооны гишүүдийн бүртгэлийг шинэчлэх, гишүүний татварыг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төлүүлэх зэрэг арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 598   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930