Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-08-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны хагас жилийн шүүн таслах ажлын тайлан /мэдээ/

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны хагас жилийн байдлаар нийт 83 хүнд холбогдох 63 хэрэг хүлээн авч, 7 хэргийн 11 хүний хэргийг прокурорт буцааж, 1 хэргийн 1 хүнийг харъяаллын дагуу шилжүүлсэн бөгөөд 1 хэргийн 1 хүний хэргийг хэрэгсэхгүй болгож нийт 53 хэрэг шийдвэрлэсэн байна.

Ял шийтгүүлэгчдийн насны бүлэг

Насны ангилал

Тоо

1

14-15

-

2

16-17

1

3

18-21

2

4

22-29

11

5

30-34

12

6

35-аас дээш

19

үүнээс

55 дээш насны эмэгтэй

-

60-аас дээш насны эрэгтэй

1

 

Энэ оны хагас жилийн байдлаар насанд хүрээгүйнэг хүнд ял оногдуулсан ба ял шийтгүүлсэн хуулийн этгээд байхгүй байна.

11 хүнд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Торгох ялаар 25 хүнийг шийтгэж нийт 23731000 төгрөгийн торгуул оногдуулж, 9 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 15 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 3 хүнийг эрүүгийн хариуцлага оногдуулахаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийн улмаас хуулийн этгээд-1, эрэгтэй хүн-44, эмэгтэй хүн-6, үүнээс насанд хүрээгүй-2 хүүхэд хохирсон бөгөөд гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, хөнгөн гэмтэл-29, хүндэвтэр гэмтэл-2, хүнд гэмтэл-1 иргэнд тус тус эрүүл мэндийн хохирол учирч, тухайн гэмт хэргийн улмаас 66317170 төгрөгний хохирол учирсан байна.

Хагас жилийн байдлаар эрүүгийн 7 хэргийн үлдэгдэлтэй ажиллаж байна.

Тус шүүх нь цагдан хорих таслан сэргийлэх арга авах тухай 11 саналыг прокуророос хүлээн авч, 6 хүнийг цагдан хорьж, 1 хүнийг цагдан хорихоос татгалзаж, 1 хүний цагдан хорих хугацааг сунгаж, 1 хүний цагдан хорих арга хэмжээг хүчингүй болгосон бөгөөд шүүхийн шатанд 1 хүнийг цагдан хорьсон байна.

Хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох тухай 3 хүсэлт ирснээс 2 ялтанг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож, 1 ялтанг бусад байдлаар шийдвэрлэсэн байна.

Тухайн шүүх зөрчлийн 93 хүнд холбогдох 93 материал хүлээн авч 16 зөрчилд холбогдогчийг 2020000 төгрөгийн торгууль ногдуулж, 77 зөрчлийн холбогдогчийг 7-15 хоногийн хугацаагаар баривчилж холбогдох байгууллагад шилжүүлж ажилласан байна.

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 730   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31