Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-08-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭНИЙ ДҮГНЭЛТ

Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх нь эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг шүүх юм. Тус шүүх нь Ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Л.Эхлэлт, Т.Балжинням, шүүгчийн туслах Б.Ариунзаяа, О.Түвшинжаргал, Т.Чулуунхүү, нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нарын орон тоотой ажиллаж байна.

Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 01-р сарын 01-нээс 2018 оны 05-р сарын 22-ны өдрийн байдлаар 2017 оны үлдэгдэл 173, шинээр 485 нэхэмжлэл хүлээн авч нийт 658 нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийсэн байна. Үүнээс: 123 нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, 493 хэргийг хянан шийдвэрлэжээ.

Төрлөөр нь авч үзвэл:

Ø Иргэний хуулиар 60,

Ø Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 394,

Ø Гэр бүлийн тухай хуулиар 17,

Ø Хөдөлмөрийн тухай хуулиар 19,

Ø Бусад хуулиар 2,

2018 оны хагас жилийг өмнөх оны хагас жилтэй харьцуулахад шинээр ирсэн нэхэмжлэл болон шийдвэрлэсэн хэргийн тоо өндөр байгаа нь малчид малчнаар тэтгэвэрт ордог болсонтой холбоотойгоо ажиллаж байсан байдлаа тогтоолгох байдал эрс ихэссэн. Мөн иргэдийн шүүхэд итгэх итгэл, шүүхээр хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах үйл ажиллагаа нь нэмэгдсэнтэй холбоотой юм.

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХ


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 1539   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930