Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-08-2018, 09:28   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу вэ?

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргалдагч талууд хоорондоо харилцан ярилцаж хэлэлцсэний дүнд тохиролцоонд хүрч маргаанаа шийдвэрлэх ажиллагааг хэлнэ.

 

Эвлэрүүлэн зуучлалаар ямар ямар эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг вэ?

1.Иргэний эрх зүйн маргаан тухайлбал: Гэрээний үүргээс үүссэн маргаан,

Худалдах, худалдан авах гэрээ, Зээлийн гэрээ, Түрээсийн гэрээ, Хугацаа хэтэрсэн төлбөрийн маргаан, Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой маргаанууд гэх мэт орно

2. Гэр бүлийн эрх зүйн маргаан: Гэрлэлт цуцлуулах, Хүүхдийн асрамж, Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Дундын эд хөрөнгийн маргаан зэргийг шийдвэрлүүлж болно.

3. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан

Ажилтан болон ажил олгогч хоёрын хооронд үүссэн маргаан. Үүнд: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх зэрэг маргааныг шийдвэрлүүлэх боломжтой юм.

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд яагаад хандах ёстой вэ? Давуу талынх талаар мэдээлэл өгнө үү?

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу талуудаас дурьдвал:

ØНууцыг чандлан хадгална Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй талуудын нэр хүнд, ажлын газар, тухайн эрхэлж буй үйл ажиллагаанд нь ямар нэг байдлаар нөлөөлөхгүй бөгөөд мэдээлэл нь нууц, ажиллагаа хаалттай явагддаг.

ØЦаг хугацаа хэмнэнэ Цаг хугацааны хувьд шүүхээс хурдан шуурхай байдаг. Маргалдагч талууд ихэвчлэн эхний уулзалтаар маргаанаа шийдүүлдэг нь талуудын цаг хугацааг хэмнэж байгаа юм.

Ø Зардал мөнгө хэмнэдэг Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад маргааны үнийн дүнгээс шалтгааланулсын орлогод тэмдэгтийн хураамж төлнө. /1,050,000 төгрөгнөөс доош үнийн дүнтэй маргаанд/

 

Харин та 1,050,000 төгрөгнөөс дээш хэдэн ч төгрөгний үнийн дүнтэй өргөдөл гаргасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг л төлнө.

 

ØМөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрсэн тохиолдолд талуудын тохиролцсон агуулгын дагуу эвлэрлийн гэрээг байгуулдаг.

Эвлэрлийн гэрээг баталгаажуулж тухайн шатны шүүхийн шүүгч захирамж гаргаснаар шүүхийн шийдвэрийн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.

ØХамгийн гол давуу тал нь нотлох баримт, хөөн хэлэлцэх хугацаа харгалзахгүй өргөдлийг хүлээн авдаг байгаа.

 

Та эхнэр нөхөр, найз нөхөд, бизнесийн хамтрагч хэнтэй ч эв зүйгээр, эвийн журмаар маргаанаа шийдвэрлэх боломжтой.

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа хэд хоног байдаг вэ?

 

Өргөдлийг хүлээн авч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд талуудын хүсэлтээр хугацааг нэг удаа сунгаж болдог. Талууд маань хүрэлцэн ирсэн тохиолдолд тэр өдөртөө ч шийдэгдэх боломжтой байдаг.

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн хандах вэ?

Өргөдөл гаргагч нь уригдах талын оршин суух газрын харъяагаар иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандана.

 

Иймд Завхан аймаг дахь шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас мэдээлэл авснаар эвлэрүүлэн зуучлалын өргөдлийн маягтын дагуу өргөдлөө гаргах бөгөөд зуучлагчийн туслах ажилтан өргөдлийг шүүхийн 108 тоот өрөөнд хүлээн авна.

Мөн эвлэрүүлэн зуучлалын 70463071 гэсэн утас ажилладаг тул та бүхэн утсаар мэдээлэл зөвлөгөө авч болно.

 

Хэрвээ эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар эвлэрээгүй тохиолдолд талуудын шүүхэд хандах эрх нээлттэй үлддэг тул иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүхийн журмаар маргаанаа шийдүүлэх боломжтой.

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар жилд хэдэн өргөдөл хүлээн авч, хэрхэн шийдвэрлэдэг вэ?

 

2014 оны 02 сарын 04-ний өдрөөс Монгол улсын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хэрэгжиж эхлэн 4 жил гаран болж байна.

Жил ирэх тусам өргөдлийн тоо нэмэгдэж байгаа. 

 

 


2017 онд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь 253 хэрэг, маргаан шийдвэрлэсний 250 буюу 98.8 хувийг нь амжилттай шийдвэрлэсэн.

 

Мөн 2017 онд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачааллыг 39.1 хувиар бууруулсан.

 

2018 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандаж гаргасан 158 өргөдөл, шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар шилжүүлсэн 6хэрэг, нийт 164 хэрэг, маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийхээр хүлээн авсан байна.

Эдгээр хэрэг, маргааныг эрх зүйн маргааны төрлөөр нь авч үзвэл:

иргэний эрх зүйн маргаан 153,

хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан 1,

гэр бүлийн эрх зүйн маргаан 10 ирсэн байна.

110 хэрэг, маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

6 хэрэг, маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. 8 өргөдлийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан, 16 өргөдлийг өргөдөл гаргагч өөрийн хүсэлтээр буцаан авсан.

Одоо 24 өргөдлийн үлдэгдэлтэй ажиллаж байна.

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 165   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30