Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-06-2015   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн удирдагч Карлос Эскудеро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслийн удирдагч Карлос Эскудеро, ОУЭЗХБ-ын Төв Азийн төслийг хариуцсан зохицуулагч Зузана Заланова, төслийн хуулийн ахлах зөвлөх Т.Алтангэрэл нарыг хүлээн авлаа. Уулзалтанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун нар байлцлаа.


 
Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тусламжтайгаар "Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслийг хоёр удаагийн давтамжтайгаар 2013, 2014 ондуудад 9 чиглэлээр сургалтыг амжилттай зохион байгуулсныг дурьдаад,тус сургалтын гарын авлагыг гаргасанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

 

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн удирдагч ноён Карлос Эскудеро хариу талархал илэрхийлээд "Бидний хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаад таатай байна. Харилцаагаа дараагийн шатанд өргөжүүлж, илүү олон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулах, хамтарсан гарын авлага, ном хэвлүүлэхэд бидний зүгээс бэлэн байна” гэв.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслийн удирдагч Карлос Эскүдеро, ОУЭЗХБ-ын Төв Азийн төслийг хариуцсан зохицуулагч Зузана Заланова нар энэхүү гурав дахь шатны цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, дан ганц худалдааны эрх зүйгээр бус өргөн хүрээнд гүнзгийрүүлэх хүсэлтэйгээ харилцан тохиролцсоноор уулзалт өндөрлөлөө.



 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 883   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031