Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-05-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Шинэ санал, санаачлага уралдааны аваргууд тодорлоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25-н жилийн ойн хүрээнд Шүүхийн тамгын газруудын дунд зарласан "Санаачлага” бүтээлч ажлын аяны шилдэг ажил шалгаруулах удирдамжийн хүрээнд Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас "Шинэ санал, санаачлага, бүтээлч ажил” шалгаруулах уралдааныг нийт шүүгч, ажилтнуудынхаа дунд зарласан.

Уралдаанд шүүгч, ажилтнууд идэвхтэй оролцож нийт 4 шүүгч, захиргааны болон үйлчилгээний 5 ажилтан холбогдох материалыг ирүүлсэн.

"Шинэ санал, санаачлага, бүтээлч ажил” уралдааны шалгаруулалтыг шүүхийн тамгын газрын дарга, ерөнхий шүүгч нар явуулсан бөгөөд "Тэргүүн” байранд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Тунгалаг, "Дэд” байранд Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаярын ирүүлсэн шинэ санал, санаачлага тус тус шалгарч, "Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар нь шүүгч, ажилтнуудаас ирүүлсэн ач холбогдолтой, үр нөлөөтэй санал, санаачлагыг цаашид "Бүтээлч ажил” болгон хэрэгжүүлнэ.

 
 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 1212   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930