Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-04-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Өмгөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт хамрагдав

Монголын өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулж буй "Хүний эрх- Өмгөөлөгчийн хараат бус байдал” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Өмгөөллийн тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Д.Батсүх хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалыг танилцууллаа.

Уг хэлэлцүүлэгт Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин болон бусад шүүгч, ажилтнуудаас хамрагдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр "Өмгөөллийн тухай хууль”-ийн төсөлд оруулах саналаа ажлын хэсэгт уламжилж өмгөөллийн талаар тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцлоо.

 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 706   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31