Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-04-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Нээлттэй хаалганы өдөрлөг болов

Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Хууль, эрх зүйн хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан "Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт” дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм, шүүгчийн туслах Б.Баярцогт, Д.Бат-Отгон, О.Түвшинжаргал, эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар нарУлиастай сумын иргэдэдШүүхийн тухай багц хууль, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн 10-н үр дүн, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол сэдвүүдээр мэдээлэл, зөвлөгөөг өгч, холбогдох гарын авлага, материал тараалаа.

 

Мөншүүхээр үйлчлүүлсэн иргэдээс шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн захиргааны ажилтнуудын ёс зүй, харилцаа, хандлагын талаарх судалгаа, шүүхээр үйлчлүүлээгүй иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгсний дараа судалгааг авах ажлыг зохион байгууллаа.

 

Дээрх 2 төрлийн судалгааг нийтдээ 40 иргэнээс авсан байна.

 

 
 
 
 
 
 
 
 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 631   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930