Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-04-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сумуудад нүүдэллэн ажиллав

 

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм, шүүгчийн туслах Н.Дэлгэрцэцэг, эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, жолооч Л.Бадамдорж нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ШЕЗ-өөс баталсан удирдамж, тамгын газрын даргын баталсан удирдамж, иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтын хөтөлбөрийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал сумдын иргэд болон төрийн албан хаагчдад шүүхийн тогтолцоо, бүтэц, зохион байгуулалт, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн 10-н үр дүнг тайлбарлан таниулах, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг сэдвээр мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

2018 онд Завхан аймгаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 118 иргэдийн төлөөлөгчийн нэрс батлагдсанаас Алдархаан сумаас 32, Дөрвөлжин сумаас 30, Завханмандал сумаас 9 иргэдийн төлөөлөгч тус тус оролцохоор нэрс нь батлагдсан.

 

Эдгээр иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалтын хөтөлбөрийн дагуу "Шүүхийн тогтолцоо”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хөлс олгох журам”-аар тус тус сургалт явууллаа.

 

Сургалт, мэдээллийн дараа иргэдийн асуусан асуултад хариулт өгч, заавар, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ шүүхээр үйлчлүүлсэн иргэдээс шүүхүүд, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүгч, ажилтнуудын ёс зүй, харилцаа, хандлагын талаарх судалгаа, мөн шүүхээр үйлчлүүлээгүй иргэдэд урьдчилан шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн үр дүнгийн талаар мэдээлэл өгч, дараа нь холбогдох судалгааг авсан.

 

Дээрх 2 төрлийн судалгааг нийтдээ 124 иргэнээс авсан байна.

Мөн тухайн сумдын иргэд, төрийн албан хаагч нарт гарын авлага, боршур тарааж, сумын ЗДТГ-ын байранд байрлуулсан шүүхийн мэдээллийн самбарын мэдээллийг шинэчиллээ.

 

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 
 
 
 
 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 593   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930