Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-04-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д холбогдох шүүх хурлыг телевизээр шууд дамжуулна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д холбогдох шүүх хурлыг телевизээр шууд дамжуулна


Өнгөрсөн 2-р сарын сүүлчээр Өмнөд Солонгосын шүүхэд ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д холбогдох хэргийн шүүх хурал болж энэ үеэр хэргийг шалгаж байгаа прокурорууд түүнд 30 жил хорих ял 110 сая америк долларын торгууль ногдуулах ял төлөвлөснөө танилцуулсан юм. Түүнийг хорих хугацааг өнгөрсөн 10-р сард сунгаснаас хойш Пак Гын Хе шүүхийн шийдвэрийг шударга бус гэж үзэж шүүх хурлуудад оролцохоос татгалзаж байгаа юм.

Гэсэн хэдий боловч прокуроруудын төлөвлөсөн ялыг шүүх ирэх Баасан гаригийн 14 цаг 10 минутад хэлэлцэх тов гарсан байна. Харин түүний шүүх хурлыг телевизүүдээр шууд дамжуулахаар төлөвлөж байна. Ёнхап агентлагийн мэдээлж байгаагаар өнгөрсөн Даваа гаригт ерөнхийлөгч асан Пак Гын Хе улсын дээд шүүхэд ирэх Баасан гаригт болох шүүх хуралдааныг телевизээр шууд дамжуулж өгөх хүсэлтийг гаргасан байна. Харин шүүхээс түүний хүсэлтийг зөвшөөрсөн байна.  Энэ шийдвэр нь төрийн өндөр дээд албан тушаалтанд холбогдох хэрэг ялангуяа авилгатай холбоотой хэргийг анх удаа олон нийтэд шууд дамжуулах гэж байгаа хэрэг болж байна.

Өмнөд Солонгос улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хе авилгын том дуулианд холбогдож үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 2017 оны 3-р сард түүнийг төрийн тэргүүний албан тушаалаас нь огцруулж авилга хээл хахууль төрийн нууц задруулсан эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж баривчилсан юм. Өдгөө 66 настай Пак Гын хебаривчлагдаж хоригдсоноос хойш 1 жилийн гаруйн хугацаа өнгөрөөд байна.

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 580   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930