Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-03-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайланг танилцуулав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа 2018 оны 03 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Завхан аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин шүүхийн тамгын газрын 2017 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын тайлан, 2017 оны шүүн таслах ажлын талаар танилцуулсаны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа нийт шүүгч, ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайлан, 2018 оны цаашдын зорилтыг танилцуулав.

Мөн 2017 онд Завхан аймаг дахь шүүхүүдийн шүүгч, ажилтнуудаас гаргасан санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулаад шүүгч, ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч, зарим сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтын дараа шүүгч, ажилтнуудын өрөө болон шүүхийн иргэдэд үйлчлэх төв, мэдээлэл лавлагааны хэсэгтэй танилцлаа.


 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 751   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31