Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-03-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сургалт зохион байгууллаа

 Шүүхийн тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн захиргааны ажилтнуудын онолын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, дээшлүүлэх зорилгоор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр "Эрх зүйд захирагдах ёс” сэдвийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад сургалтыг явууллаа.

Тус сургалтаар Rule of law буюу "Эрх зүйд захирагдах ёс”, Rule by law буюу хууль дээдлэх ёс, мөн хууль, эрх зүй хоёрын харилцан хамаарлын талаар харилцан ярилцаж  сургалтыг илүү үр дүнтэй болголоо.

Сургалтаар авсан мэдлэгийг нь бататгах зорилгоор захиргааны ажилтнуудаас сургалтын төгсгөлд сорил авлаа.

 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 822   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31