Шүүхийн тамгын газрын даргын баталсан "Завхан аймгийн Яруу сумын иргэд, төрийн албан хаагч нарт хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах” удирдамжийн хүрээнд шүүгчийн туслах Б.Баярцогт, эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан М.Лхавгадэмбэрэл, жолооч Л.Бадамдорж нар ажиллалаа.
Шүүгчийн туслах Б.Баярцогт тус сумын төрийн албан хаагч, иргэдэд шүүхийн үйлчилгээ, шүүхийн бүтэц зохион байгуулалт, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам, шүүхийн шинэтгэлийн 10-н үр дүн гэсэн сэдвийн хүрээнд, Эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал зэрэг сэдвээр тус тус мэдээлэл хийж иргэдийн сонирхсон асуултанд хариулж, холбогдох заавар, зөвлөгөөг өгсөн.
Мөн Яруу сумын иргэд болон төрийн байгууллагаас эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан өргөдлүүдэд ажиллагаа явуулж, 17 өргөдөлд эвлэрэл амжилттай болж, эвлэрлийн гэрээ байгууллаа.