Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-02-2018, 09:57   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулав

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар нь шүүгч, ажилтнуудын спортын чадварыг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор байгууллагын 5-н багийн дунд бооцоот сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Сагсан бөмбөгийн тэмцээнд Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох ахлагчтай "Найдвартай найм”, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг ахлагчтай "Хийморь”, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ням ахлагчтай "Smile”, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул ахлагчтай "Долоон од”, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин ахлагчтай "89, 89” багуудын дунд зохион байгуулсан.

Уг тэмцээнд "Smile” баг 1 дүгээр байр, "Долоон од” баг 2 дугаар байрыг эзэлж тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Нийт шүүгч, ажилтнууддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 
 
 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 44   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    February 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728