Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-02-2018, 15:52   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Монгол улсын төрийн болон албаны нууцын тухай хууль 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Завхан аймаг дахь хэлтсийн ахлах ажилтан хошууч Н.Пүрэвдорж шүүхийн тамгын газрын холбогдох ажилтнуудад Төрийн болон албаны нууцын тухай хууль болон холбогдох журмуудын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж, архив, бичиг хэргийн эрхлэгч Э.Гантулга нар хамрагдлаа.

Мөн Төрийн болон албаны нууц хамгаалах ажилтныг мэргэшүүлэх сургалтыг Тагнуулын ерөнхий газрын төрийн нууцын хэлтсээс 2017 оны 12 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд явуулсан бөгөөд тус сургалтад хамрагдсан шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэмд гэрчилгээг гардууллаа.


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 21   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    February 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728