Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-01-2018, 17:11   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

“Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааг авлаа

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2017 оны 05-р сарын 29-ний өдрийн 65 тоот тушаалын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар нь 2 дахь удаагаа амжилттай авлаа.

Судалгааны санал асуулга нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирсэн бөгөөд шүүхээр үйлчлүүлж байсан 40 иргэн, шүүхээр үйлчлүүлж байгаагүй 40 иргэн, нийт 80 иргэнээс судалгаа авахаар тус шүүхийн тамгын газарт ирүүлсэн юм.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээр хэрэг маргаанаа шийдүүлж, шүүхээр үйлчүүлж байсан 40 иргэнээс судалгааг шүүгчийн туслахууд, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, архив бичиг хэргийн эрхлэгч зэрэг ажилтнуудаар түүвэр хийлгэн авсан болно.

Шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэнээс авах судалгааг шүүгчийн туслах Б.Баярцогт, эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар нар, хөндлөнгийн ажиглагчаар Хүний эрхийн үндэсний комиссын Завхан аймаг дахь ахлах мэргэжилтэн Ч.Наранхүү, өмгөөлөгч Б.Энхжаргал нарыг байлцуулан Улиастай сумын ард иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонголт хийн Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын нэг цонхны үйлчилгээний газар, Чигэстэй болон Өлзийт багийн төвүүд, Хаан банк, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд болон Завхан аймгийн биеийн тамир спортын газарт зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлж буй иргэдээс түүвэрлэн санал асуулгыг авлаа.

Санал асуулгын судалгааг бөглүүлж битүүмжилсэн дугтуйнд хийлгэн ШЕЗ-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст хүргүүллээ.

 
 
 
 
 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 156   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031