Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-05-2015   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Онлайн шүүх хурал боллоо

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагт шүүгдэгч Ц, О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч О-гийн гаргасан хүсэлтийн дагуу Говь-Алтай аймаг дахь Сум дундын 5 дугаар шүүхтэй онлайнаар, 12:00 цагт Н-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Н-ийн гаргасан хүсэлтийн дагуу Хөвсгөл аймаг дахь Сум дундын 27 дугаар шүүхтэй шууд онлайнаар холбогдон шүүх хурлыг хийв.


 

Мөн Сум дундын 12 дугаар шүүх нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт иргэн Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй онлайнаар холбогдон хохирогч С.Алтанцэцэгийг Улаанбаатар хотоос оролцуулан тус тус хийлээ.



 

Шүүх хуралдааныг онлайнаар хийснээр хэргийн оролцогчдийг заавал шүүх хуралд ирүүлэхгүйгээр мэдүүлэг, тайлбарыг оршин сууж байгаа газрын шүүхүүдтэй онлайнаар холбогдон шүүх хуралд оролцуулж, тэдний цаг зав, хөрөнгө мөнгө, санхүүг хэмнэсэн, шүүхүүдийн орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан, мөн шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд тэгш, хүртээмжтэйгээр хүрч чадаж байна гэдгийг харуулж байна.



 

Цаашид шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн хүсэлтээр Завхан аймаг дахь шүүхүүдийн тамгын газраас аль ч аймгийн шүүхтэй онлайнаар шууд холбогдон хийх бүрэн боломжтой боллоо.



dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 1059   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031