Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-01-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Алтан хонх тэмцээн зохион байгуулав

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан нийт шүүгч, ажилтнуудын дунд танин мэдэхүйн "АЛТАН ХОНХ” тэмцээнийг шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжид заасны дагуу зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд шүүгч, ажилтнууд идэвхтэй оролцож Үндсэн хууль, танин мэдэхүйн асуултад хариуллаа.

Уг тэмцээний тэргүүн байрыг Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Ариунзаяа, дэд байрыг Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг нар эзэлж, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

 
 
 
 
 
 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 784   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30