Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-10-2017   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулав

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мэдээлийн технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж "Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудад зориулсан ээлжит сургалт явагдлаа.

Сургалтын үеэр гадаад улс орнууд болон дотоодод цахим гэмт хэрэг өсч буй шалтгаан болоод өнөөгийн нийгэмд нүүрлэж буй бодит аюул, цахимаар үйлдэгдэж буй гэмт хэргийн төрлүүд, Мэдээллийн аюулгүй байдлын чиглэрээр батлагдсан Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрэм журмыг танилцууллаа.

Сургалтад хамрагдсан шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнууд мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ халдлага, хортой кодны үйл ажиллагаа байж болзошгүй үед авах арга хэмжээ, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар анхан шатны мэдлэгийг олж авч, үр өгөөжтэй сургалт болсонд талархлаа илэрхийлсэн байна.


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 804   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930