Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-04-2015   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Мэдээлэл

Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх нь шүүхийн шүүн таслах ажиллагааны менежментийг сайжруулах, шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэргийн хөдөлгөөнийг хянах, нэг төрлийн алдааг дахин, давтан гаргахгүй байх, шүүгч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор хяналтын шатны шүүхээр хянагдсан хэргийг бүртгэх, танилцах, хэлэлцэх журмыг 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж баталсан.


 

Тус журмын дагуу тус шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдээс 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар хяналтын шатанд гомдол гарч хянагдсан иргэний хэргүүдийн магадлал өөрчлөгдөж, хүчингүй болсон шалтгааныг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцлээ.

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 1080   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930