Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-10-2017   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сургалт зохион байгуулав.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2017 оныг "шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх” жил болгосны үндсэн дээр тус шүүхийн тамгын газраас шүүхийн тамгын газрын ажилтнуудын харилцаа хандлага, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, харилцааны чадварыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох сургалтуудыг 2017 оны 2 дугаар хагас жилийн дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир "Хувь хүний манлайлал” гэсэн сэдвийн хүрээнд, мөн Завхан аймгийн Гэр бүл-Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн "Амьдрах ухаан” төвийн сургагч багш Ч.Сарангэрэлийг урьж "Харилцааны ур чадвар” гэсэн сэдвийн хүрээнд нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалтыг тус тус зохион байгуулав. 
"Хувь хүний манлайлал” сэдэвт сургалтаар хувь хүний манлайлал гэж юу вэ? хувь хүний манлайлалд нөлөөлөх хүчин зүйлс, хувь хүн өөрийгөө хөгжүүлснээр хэрхэн амжилтанд хүрэх, манлайлалын үүрэг, манлайлагчийн зарчмуудын талаар, "Харилцааны ур чадвар” сэдэвт сургалтаар харилцаа гэж юу вэ? харилцааны ур чадвараа хэрхэн сайжруулах, харилцааны ур чадварыг сайжруулснаар ажилдаа хэрхэн амжилт гаргах талаар харилцан санал солилцож, сургалтын төгсгөлд харилцааны ур чадварын талаар дасгал, кэйс ажилласан нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.
 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.
 
 Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 488   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    April 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930