Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-10-2017   Хэсэг: Захиргаа анхан тайлан   Сэтгэгдэл:  

Шийдвэрлэсэн хэргийн тойм

1. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт С.Дэлгэртөрийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох "2017 оны 4 дүгээр сарын 6-ныөдрийн А/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, уг шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 10.00 хүртэл хойшлуулсан.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 


2. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагт иргэн Т.Намжилжавын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох "2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан 3 дугаар сургуулийн захирлаар буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, улирлын мөнгөн урамшуулал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 704   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930