Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-09-2017   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Мэдээлэл

 

Шүүхийн байрны гадна талбайн өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах зорилгоор шүүхийн байрны гадаад орчны 50 метр зай дахь зам, талбайн хогийг түүж цэвэрлэв.

Байгалийн зэрлэг ургамлыг өмнө нь цэвэрлэсэн байсан болно.

Шүүхийн байрны хашаа, хайсны зарим гэмтлийг засаж, хаалганы нугасыг гагнаж засварлав.

Мөн намрын улиралд мод тарих хугацаа нь жил бүрийн 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд байдаг бөгөөд шүүхийн байрны гадны орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор байрны урд талбайд 50 ширхэг шар хуайс тарихаар нүхийг урьдчилан ухаж хөрсийг нь хар шороогоор бордоожуулж, услах ажиллагааг шүүхийн тамгын газрын ажилтнууд хийж гүйцэтгэлээ.


 
 
  
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 765   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930