Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-09-2017, 14:15   Хэсэг: Захиргаа анхан тайлан   Сэтгэгдэл:  

Шийдвэрлэсэн хэргийн тойм

 

1. 2017 оны 9 дугаар сарын 6-ны өдрийн 15.00 цагт иргэн Д.Чойжилсүрэнгийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргад холбогдох, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай” Б/64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

2. 2017 оны 9 дугаар сарын 7-ны өдрийн 14.00 цагт Чулуун цаг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад холбогдох "Захирамжийн акт гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 414   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031