Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-08-2017, 14:57   Хэсэг: Захиргаа анхан тайлан   Сэтгэгдэл:  

Шийдвэрлэсэн хэргийн тойм /Захиргаа анхан/

1. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагт Онолтмөнх ХХК-ний нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох "2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

2. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагт иргэн Г.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргад холбогдох "2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж шийдвэрлэсэн.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.САРАНЧИМЭГ

3. 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 10.00 цагт иргэн Ч.Шошдарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нөмрөг  сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж шийдвэрлэсэн.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

4. 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 15.00 цагт иргэн Б.Энхбаатарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчид холбогдох "2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн актуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

5. 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 10.00 цагт Г.Буянцэцэгийн нэхэмжлэлтэй, аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох "2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн  Ажлаас чөлөөлөх , ажилд авах тухай Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Төсөв төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд томилуулах, 2,3 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалин 880.0 мянган төгрөг гаргуулах, 2,3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 107.056 мянган төгрөг гаргуулах, томилолтын зардал 58.0 мянган төгрөг, унааны зардал 26.0 мянган төгрөг нөхөн олгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 400   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930