Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-07-2017, 17:43   Хэсэг: Захиргаа анхан тайлан   Сэтгэгдэл:  

Шийдвэрлэсэн хэргийн тойм /Захиргаа анхан/

1. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 15.00 цагт иргэн Б.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй,Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох "2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Завханмандал сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

2. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт иргэн Ж.Анхбаярын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох ”Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр болсон Багийн Засаг дарга сонгох хуралдаанаас гарсан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэн уламжлах тухай Багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж багийн Засаг даргыг сонгох хуралдааныг явуулсан тул дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгах тухай шийдвэр гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

 

3. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 14.30 цагт иргэн А.Сосорбурамын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Отгон сумын Засаг даргад холбогдох "2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 2016 оны 12 дугаар, 2017 оны 1, 2 дугаар саруудын ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл нийт 907 644 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нь төвлөрүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 409   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031