Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-07-2017, 10:40   Хэсэг: Захиргаа анхан тайлан   Сэтгэгдэл:  

Шийдвэрлэсэн хэргийн тойм /Захиргаа анхан/

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

1. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт иргэн Б.Чимэддоржийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох "2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхлэж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 


 

2. 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт Монгол Шуудан ХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг дарга, Улиастай сумын Засаг дарга нарт холбогдох "2014 оны 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 124 дүгээр захирамжаас Г.Эрдэнэ-Очирт холбогдох хэсгийг, 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 131 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 449   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930