Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2015   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

П.Лагчаа шүүгчдээ эрүүл энхийг хүсэн ерөөе

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар зарлигаар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн шүүгч П.Лагчааг гавъяаныхаа амралтанд гарч байгаатай нь холбогдуулан Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүх, Сум дундын 12 дугаар шүүхүүдийн хамт олны зүгээс түүнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зүйл гардуулж өглөө.

 


 

Гавъяаныхаа амралтыг эдэлж байгаа П.Лагчаа шүүгчийнхээ цаашдын амьдралд нь аз жаргал, гэр бүлд нь эрүүл энх сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе.

 



dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 1042   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30