Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-06-2017, 09:37   Хэсэг: Захиргаа анхан тайлан   Сэтгэгдэл:  

Шийдвэрлэсэн хэргийн тойм /Захиргаа анхан/

2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 14.30 цагт иргэн О.Лхамлхаажавын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдох "2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ


2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагт иргэн Д.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын Д.Ганбаярт холбогдох "Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01 дугаар "Багийн Засаг дарга томилуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 567   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031