Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Sort articles by: Date | Most Rates | Most Views | Comments | Alphabet
25-01-2017

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг өргөн мэдүүлэхээр боллоо


  Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны удирдах зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах асуудлыг хэлэлцсэн байна.
Дэлгэрэнгүй
25-01-2017

Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй сэдэвт сургалт явагдлаа

  Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй”, Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйг хэрхэн шийдвэрлэх вэ” гэсэн сэдвүүдээр, шүүхийн нийт захиргааны албан хаагчдад сургалтыг хийлээ. Уг сургалтад захиргааны ажилчид идэвхитэй хамрагдлаа.  
Дэлгэрэнгүй
25-01-2017

Сургалт явуулав

Монгол хэлний зөв бичих дүрэм, эргэлзээтэй бичигддэг 700 үг болон зөв бичгийн дүрэм гэсэн сэдвүүдээр Завхан аймгийн 2-р 10-н жилийн хэл уран зохиолын багш Л.Батцэцэгийг урьж авчруулан шүүхийн захиргааны нийт ажилчдад хичээл орлоо. Уг хичээлд захиргааны ажилчид идвэхитэй оролцлоо.
Дэлгэрэнгүй
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    January 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031