Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-06-2017   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Иргэд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлэв

Иргэд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлэв


Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн иргэн Боржигон овогт Б.Батжаргал "Би Сум хөгжүүлэх сангаас зээл аваад эргүүлж төлж чадахгүй байсаар хугацаа хэтрүүлчихсэн байсан. Шүүхээс дуудлаа гэхээр нь сандраад л очлоо. Тэгтэл шүүхийнхэн намайг Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэнтэй уулзуулсан. Шүүх гэдэг чинь их л хэцүү газар гэж бодож явсан. Гэтэл миний бодсоноос шал өөр орчин угтан авч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцуулсан. Өргөдөл гаргагч талтай амархан ойлголцож маргаанаа шийдүүлсэн. Хөдөөний бид мал хуй гээд цаг зав багатай байдаг.Аймаг, сум хоёрын хооронд олон дахин явалгүй маргаанаа шийдүүлсэндээ баяртай байна. Эвлэрүүлэнзуучлалгэдэг чинь хөдөөний цаг наргүй ажилладаг бидэнд өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэхэд цаг хугацаа хэмнэсэн зүйл гэдгийг өөрийн биеэр ойлгож авлаа” гэжээ.

 

 

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаатбагийн иргэн Д.Сувдбилэг "Нөхөр бид хоёр найздаа 2015 оны 10 дугаар сард үхэр худалдсан. Түүнээсхойш өдий хүртэл мөнгөө авч чадаагүй. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандахаар хурдан шуурхай шийдэрлэжөгдөг гэж манай сумын хүмүүс ярьж байсныг сонсоод шүүхэд очсон. Эвлэрүүлэнзуучлагчтай 2017 оны 05 дугаар сарын 08-ныөдөр уулзаж, өргөдлөө бичиж өгчихөөдсумруугааявсан. Удалгүйхоёр хоногийн дараа та шүүх дээр хүрэлцэн ирнэ үү гэж дуудахаар нь очсон. Найзтай минь уулзуулж авч чадахгүй байсан мөнгөө авахаар болсон. Мөн найзтайгаа эвлэрсэндээ баяртай байна” гэсэн байна.

 

 

Завхан аймгийн Алдархаан сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга Ц.Батхуяг "Алдархаан сумын Засаг даргын тамгын газар нь Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан өргөдөл гаргасан. 2012, 2013 онд Завхан аймгийн Алдархаан сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүс өдий хүртэл өгөөгүй. Зарим иргэд буцааж төлөх ёсгүй гээд ойлгосон байсан. Өргөдөлөгснийдагуу эвлэрүүлэн зуучлагч иргэдийг дуудаж биднийг уулзуулсан. Нутгийн иргэдтэйгээ эвийн журмаар ойлголцож байгаа нь бидэнд их амар байсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь иргэд болон бидний өргөдлийг хурдан шуурхай, зардал чирэгдэл багатайгаар шийдвэрлэсэнд баяртай байна” гэжээ.

 

 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 709   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930