Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-03-2015, 09:11   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан тэргүүтэй ажлын хэсгийнхэн Завхан аймагт ажиллалаа

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, Шүүхийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ганбаатар, Хэргийн хөдөлгөөний удирдлагын бодлого хариуцсан референт Ц.Энхтулга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх, Сум дундын 12 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугааршүүхүүдийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрт чиглэл өгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцууллаа.

 

Т.Мэндсайхан даргатай ажлын хэсгийнхэн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагт Завхан аймгийн Л.Ванганы нэхэмжит Хөгжимт жүжгийн театрын танхимдаймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж,"Шүүхийн шинэтгэл-2014 онд” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, шүүхийн шинэтгэлийн бодлого, үр дүн, нээлттэй шүүхийнталаар танилцуулан, иргэдийн санал бодлыг сонслоо. Аймгийн иргэд уулзалтанд өргөнөөр оролцлоо.




 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 1212   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930