Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-05-2017   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЗАВХАНД ОН ГАРСААР 109 АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧИЛЖЭЭ

 
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах төвөөр он гарсаар 14 өргөдөл хүлээн авчээ.
Тавдугаар сарын 18-ны байдлаар Эвлэрүүлэн зуучлах төв Шүүхээс иргэний хэрэг үүсгэснээс хойш эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар шилжүүлсэн нэг хэрэг, нийт 141 хэрэг, маргаан хүлээн аваад байна.  Үүний 139 өргөдөл нь иргэний эрхзүйн маргаан, хоёр нь  гэр бүлийн эрхзүйн маргааний байна. Он гарсаар 109 эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болж эвлэрлийн гэрээ байгуулагджээ. Харин хоёр маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж  13 өргөдлийг өргөдөл гаргагч хүсэлтээрээ буцаасан байна. Өнөөдрийн байдлаар найман өргөдлийн үлдэгдэлтэй ажиллаж байна.
Эвлэрүүлэн зуучлах төв нь эвлэрүүлэн зуучлалаар иргэний эрхзүйн харилцаанаас үүссэн маргаан, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан зэрэг тодорхой төрлийн эрхзүйн маргаануудыг шийдвэрлэж байгаа ажээ. Ингэснээр анхан шатны шүүхийн ажлын ачаалал багасч иргэд дээрх төрлийн маргаанаа эвлэрүүлэн зуучлалаар богино хугацаанд зардал багатайгаар шийдвэрлүүлж байгаа нь ололттой юм. Дашрамд эвлэрүүлэн зуучлагч нь шударга ёс, талуудад тэгш хандах, төвийг сахисан байр суурьтай байх зарчимд нийцүүлэн ёс зүйн дүрмийг баримтлан, маргааны талуудын нууцыг чандлан хадгалж, талууд маргаанаа сайн дурын үндсэн дээр шийдвэрлэн, харилцан зөвшилцөхөд дэмжлэг үзүүлдэг байгууллага ажээ.
Б.Мягмарсүрэн
 
Эх сурвалж http://montsame.mn
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 752   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930