Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-03-2017   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Шүүхээр зуучлуулж эвлэрсэндээ баяртай байна

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн иргэн Д.Чадраа шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдүүлсэн талаарх сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр "Би нутгийн дүүдээ 2014 оны есдүгээр сард 171 толгой малаа зээлээр худалдаж, мөнгийг нь 8 сарын дараа авахаар тохиролцон гэрээ байгуулсан юм. Гэтэл нутгийн дүү маань мөнгийг нь хугацаандаа өгөөгүй. Маргааш өгнө, нөгөөдөр өгнө гэж явсаар даруй 2 жил шахуу болсон. Нутгийн дүүтэйгээ муудалцаж, хэрүүл тэмцэл хиймээргүй байсан ч мөнгө маань хэрэг болсон болохоор яах учраа олохгүй байсан юм. Тэгтэл шүүхэд эвлэрүүлэн зуучлах алба гэж байгууллага байдаг гэдгийг сонсож судлаад Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан. Миний өргөдлийн дагуу тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Р.Сарантуяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Энхриймаа нар малчны хотонд очиж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж нутгийн дүүтэйгээ хэл амаа ойлголцоход тус дэм үзүүлсэн.

 

Би маргаанаа түргэн шуурхай шийдвэрлүүлж, нутгийн дүүтэйгээ хэл амаа ойлголцсон. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь иргэд бидэнд ойр, цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн сайхан ажиллагаа байдаг юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэндээ баяртай байна. Шүүхээр зуучлуулж эвлэрсэндээ талархлаа. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах нартаа болон шүүхийн нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 778   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930