Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/



“Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг тойргоор шүүх хуралдаанд оруулах журам”-ыг баталж, дагаж мөрдөж эхэллээ

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/03 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар "Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг тойргоор шүүх хуралдаанд оролцуулах журам”, 2 дугаар хавсралтаар "Шүүх хуралдаанд оролцох дараалал”-ыг тус тус баталлаа.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 12 шүүгчийн нэрийг жагсаалтаар гаргаж 1 шүүх хуралдааны нарийн бичгийн даргад 3 шүүгч хуваарилагдахаар шүүгчийн нэрийг сугалсан бөгөөд бусад холбогдох зохицуулалтыг журамд нарийвчлан тусгасан.

Тухайн журмыг дагаж мөрдөж эхэлснээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажлын ачаалал тэнцвэржиж, шүүх хуралдаанд жигд оролцох, шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд бүрэн гарах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Consultancy Services – SME Group

 

 ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 58   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ



Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    February 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728