Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-03-2015   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Онлайн шүүх хурал болов

 
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх нь Говь-Алтай аймгийн иргэн Б-д холбогдох захиргааны зөрчлийн материалыг зөрчил гаргагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааныг Говь-Алтай аймаг дахь Сум дундын 5 дугаар шүүхтэй онлайнаар, анх удаа шууд холбогдож зөрчил гаргагчийг анхан шатны шүүхээр нь дамжуулан давж заалдах шатны шүүх хуралд нь оролцуулж, түүний тайлбар мэдүүлгийг авч нээлттэйгээр хийв.


 

Шүүх хуралдааныг онлайнаар хийснээр Говь-Алтай аймгаас Завхан аймагт ирж давж заалдах шатны шүүх хуралд оролцох хэргийн оролцогчдын цаг зав, хөрөнгө мөнгө, санхүүг хэмнэсэн, мөн нээлттэй шүүхүүдийн техник технологийн дэвшлийг харуулсан үйл ажиллагаа боллоо.




 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 9743   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031