Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-11-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

 
Завхан аймгийн ерөнхий боловсролын лаборатори Чандмань-Эрдэнэ, болон Дэвшил сургуулийн төгсөх ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцууллаа.
Сурагчдад шүүхийн талаарх ойлголт, шүүхийн байгууллагын онцлог, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготойгоор мэдээлэл хийж танилцууллаа.
Нийт 45 сурагч хамрагдсан бөгөөд тамгын газрын ажилтнууд сонирхсон асуултад хариулт өгч харилцан яриа өрнүүллээ.
 
 
 
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 16   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930