Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮД, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 232 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Б.Хэрлэнчимэг, гишүүдэд Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Ц.Амарсанаа, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ч.Ханддулам, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан референт Б.Наранцэцэг,  хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын албаны Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референт Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Завхан аймаг дахь шүүхүүд болон тамгын газарт ажиллалаа.
Дээрх ажлын хэсэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор баталсан "Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4.2-т заасан чиг үүргийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 43 дугаартай тогтоолоор батлагдсан "Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх” журмын дагуу тус шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд дотоод аудит явууллаа.
Дотоод аудитыг "Шүүхийн бие даасан байдлыг хангах”, "Шүүхийн хүний нөөцийг удирдах”, "Шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, "Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах”, "Мэдээллээр хангах” гэсэн чиглэлүүдээр явуулж тамгын газраас хийж хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхойлж нэгдсэн дүнгийн хурлыг хийлээ.
Дотоод аудитаар тус шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг 90,9 хувьтай дүгнэлээ.
Мөн тус ажлын хэсгээс шүүгч, ажилтны ажлын байрны ажиллах орчин нөхцөл, өрөө тасалгааны хүртээмж, шүүхийн байрны орчинтой нэг бүрчлэн танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, шүүгч, ажилтнуудын зүгээс ажлын хэсгийнхэнд ажлын амжилт хүсэж талархал илэрхийллээ.
 
 
 
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 44   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930