Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-10-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажилд “Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ” хийлээ

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/39, 40 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажлыг баталсан удирдамжийн хүрээнд шалгалаа.

Ажлын хэсэг нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг хамруулан эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нэгдсэн программын нэгдсэн сангийн бүрдүүлэлт, эрүү, иргэн захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын хэрэгжилт, "Шүүхэд албан хэрэг хөтлөх нийтлэг журам” Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан бусад журмын хэрэгжилтийн хүрээнд шалгаж нэгдсэн дүнг шүүгч ажилтнуудын шуурхай хуралд танилцууллаа.

Цаашид алдаа дутагдал гаргахгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хууль, дүрэм, журамд заасны дагуу хэрэгжүүлэн ажиллах талаар тамгын газрын даргын зүгээс шүүхийн захиргааны ажилтнуудад үүрэг болголоо.

 

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 50   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930