Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-09-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэлээ

Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны есдүгээр сарын 5-ны даваа гарагт ээлжит бусаар хуралдаж, шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэв. Түүнчлэн хууль зүйн мэдлэг чадварын шалгалтын хуваарийг баталлаа.

       

          Анхан, давах болон хяналтын шатны шүүхэд нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахад 153 хүсэлт ирүүлснээс 247 дугаар тогтоолын дагуу 105 хуульчийг нэр дэвшигчээр бүртгэсэн. Уг нэр дэвшигчид 248, 249, 250 дугаар тогтоолоор баталсан хуваарийн дагуу "хууль зүйн мэдлэг чадвар”-ын шалгалтад оролцоно.

 

Хуралдааны шийдвэрийн тогтоол болон тогтоолын хавсралттай танилцана уу.

 

Бүртгэгдсэн нэр дэвшигчид:

 

 

 

Шалгалтын хуваарь:

 

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 16   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31