Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргаар ажиллаж байсан ахмад ажилтан Д.Энхжаргалын спортод оруулсан хувь нэмрийг үнэлж "Ширээний теннисний спортын мастер” цол тэмдгээр шагнасныг тамгын газрын дарга Х.Дорждэрэм гардуулж өглөө.
Ахмад ажилтан Д.Энхжаргал нь өсвөр наснаасаа ширээний теннисний спортоор хичээллэж аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаан болон шүүхийн системийн тэмцээнд удаа дараа оролцож, спортын өндөр амжилтуудыг гаргаж байсан шүүхийн ахмад ажилтан юм.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар