Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-06-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудын дунд танин мэдэхүйн “Центавр” тэмцээн зохион байгууллаа.

 
Тус шүүхийн тамгын газраас Шүүхийн тамгын газрын ажилтнуудын дунд танин мэдэхүйн "Центавр” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 4 баг оролцсон ба "Үндсэн хууль”, "Монгол Улсын шүүхийн тухай хууль”, "Хөдөлмөрийн тухай хууль”, "Шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлагын нийтлэг журам” болон танин мэдэхүйн асуултын хүрээнд өгүүлбэр бүтээх, багаар болон багийн ахлагч нар хариулах "үйлчилгээний ажилтан 1 гишүүн танин мэдэхүйн асуултад хариулах гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулж, шүүгч нарын зүгээс баг тус бүрийн асуултад хариулсан байдлыг 1-3 оноогоор дүгнэлээ.
Багийн нийт дүнгээр шүүгчийн туслах Д.Бат-Отгон ахлагчтай "Дэнс” баг нэгдүгээр байр, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж ахлагчтай "Puppy” баг хоёрдугаар байр эзэлж, баг тус бүрийг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
 
 
 
 
 
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар
 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 17   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930