Баруун бүсийн шүүхийн байгууллагуудын шүүгч, ажилтнууд оролцсон "УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААР” спортын наадам Увс аймгийн Улаангом сумд 2022 оны 06 дугаар сарын 10-аас 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Спортын наадамд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Ховд аймаг дахь Булган сумын сум дундын шүүх, Завхан аймаг дахь Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн баг тамирчид оролцож сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, теннис гэсэн спортын 5 төрлийн хүрээнд өрсөлдлөө.
Завхан аймгийн шүүхийн баг тамирчид дараах амжилтыг гаргаж оролцлоо.
Дартс төрөлд:
2-р байр-Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал,
3-р байр- Архив, бичиг хэргийн эрхлэгч М.Лхавгадэмбэрэл
Шатрын төрөлд:
2-р байр- Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням
Теннисний төрөлд:
2-р байр-Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг
Гар бөмбөгийн төрөлд:
2-р байр-Т.Балжинням ахлагчтай Завхан аймгийн шүүхийн баг тамирчид
"УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААР” спортын наадамд амжилт гаргаж оролцсон нийт шүүгч, ажилтнууддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР