Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-05-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЗАВХАН АЙМГИЙН ИДЭР, ЯРУУ СУМАНД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр баталсан удирдамжийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Оюунтунгалаг, бичиг хүргэгч Н.Мөнхбаатар нар Идэр, Яруу сумдад ажиллалаа.

Тус сумдын иргэд олон нийт болон төрийн албан хаагчдад шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар танилцуулж нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч холбогдох гарын авлага, боршурыг тараалаа. Идэр сумын засаг даргын тамгын газраас эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан 2 өргөдлийг хүлээн авч амжилттай шийдвэрлэлээ.

Мөн Засаг даргын тамгын газрын байранд байрлуулсан шүүхийн мэдээллийн самбарын мэдээллийг шинэчилж, "Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар” пейж хуудсыг иргэдэд танилцуулж пэйжид нэгдүүллээ.

  

 


Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 52   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930