Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт жолоочийн ажилд сонгон шалгаруулж авна.
Ажлын байрны үндсэн зорилт:Шүүн таслах ажиллагаа болон аж
ахуйн нийтлэг үйлчилгээний хэвийн тасралтгүй явагдах нөхцөлийг хангахтай холбогдуулан
тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй ажиллагааг
хангах.
Тавигдах шаардлага:
o Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
o Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийг сайн мэддэг байх, холбогдох хууль, дүрэм, журмын талаар зохих мэдлэгтэй байх.
o Ажлын явц үр дүнг удирдлагад эргэж мэдээлдэг байх
o Багаар ажиллах болон ачаалал даах чадвартай байх
o Байгууллага болон хувь хүний нууцыг хадгалж чаддаг байх
o В, С, D ангиллын үнэмлэхтэй байх/мэргэшсэн бол давуу байдал болно/
o Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил машин жолоодсон байх, үүнээс төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх /В ангиллаар/
Бүртэл: Материалыг 2022 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл 09:00-18:00 цагийн хооронд 117 тоот өрөөнд хүлээн авна.
Бүрдүүлэх материал:
1.Ажилд орохыг хүссэн өргөдөл
2.3 үеийн намтар /хар өнгийн балаар өөрийн гараар бичсэн байх/
3.Иргэний үнэмлэхийн хуулбар
4.Төрийн албан хаагчийн анкет
5.Боловсролын түшинг тодорхойлсон баримт бичиг
6.Жолоочийн үнэмлэхийн хуулбар
7.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. / тодорхойлолт e-mongolia-аас татан авах/
8. Урьд ажиллаж байсан бол ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
9. Төрийн албанд ажиллаж байсныг гэрчлэх баримт /Тушаал, нийгмийн даатгал төлсөн лавлагаа гэх мэт/
Дэлгэрэнгүй мэдээллийг www.court.za.gov.mn цахим хуудас, www.fb.com/zavkhancourt фейсбүүк хуудас болон 70463969, 88186192 дугаарын утсанд холбогдож лавлана уу.
Завхан аймаг дахь шүүхийн
тамгын газар