Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-05-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Анхан шатны тусламжийн талаарх сургалт, мэдээллийг нийт шүүгч, ажилтнуудад хүргэлээ

Завхан аймаг дахь Цагдаагийн газартай байгуулсан 2022 оны хамтран ажиллах ажлын төлөвлөгөөнд заасны дагуу цагдаагийн газар болон аймгийн нэгдсэн эмнэлгээс нийт шүүгч, ажилтнуудад анхан шатны тусламжийн талаарх сургалт, мэдээллийг хүргэлээ.

Тухайн мэдээллээр амилуулах суурь тусламжийн ерөнхий ойлголт, зүрх зогсолтыг тодорхойлох, цээж шахалтыг үр дүнтэй хийх аргачлал, амьсгалын зам чөлөөлөх, цус алдалт, хугарал зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалтыг явууллаа.

 

 

 

 

 


 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 12   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031