Монголын Хуульчдын холбооны Завхан аймаг дахь салбар зохицуулагч, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран тус аймгийн төв талбайд "Хуульчийн поро боно өдөр-2022” үйл ажиллагааны хүрээнд "Хүүхдийг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх” талаарх иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Үүнд: Анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цахимд санд нөхөн бичүүлэх, зээлийн төлбөр гаргуулах тухай төрлүүдээр нэхэмжлэлийг шүүхэд хэрхэн гаргах болон бүрдүүлэх баримт бичгийн талаар зааварчилгаа өгч, шүүхэд мэдүүлэх эрхийн талаар 43 иргэнд зөвлөгөө мэдээлэл хүргэж, иргэдэд гарын авлага, танилцуулга, боршур тарааж ажиллаа.



