Шүүхийн тамгын газрын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулж Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам”-ын дагуу шинээр томилогдсон албан хаагчид 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тангараг өргөлөө.

Тус шүүхийн тамгын газарт шинээр томилогдож тангараг өргөсөн шүүгчийн туслах Д.Бямбабаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, М.Баярмэнд нарт хамт олны зүгээс дурсгалын зүйл гардуулж ажлын амжилт хүслээ.




Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар